ВИДЕО: Казахстан реппер Жах Халибын тоглолт маргааш болно 

ВИДЕО: Казахстан реппер Жах Халибын тоглолт маргааш болно 

"Медина", "Созвездие ангела", "Лейла" зэрэг дуугаараа монголчуудын танил болсон Казахстан улсын реппер, артист Жах Халибын тоглолт маргааш /2024.08.17/-нд  “Hit park”-д болоход бэлэн болжээ. 

Жах Халиб өөрийн багийн хамт өчигдөр /2024.08.15/ Монголд ирсэн байна. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “DD Entertainment” компани ажиллаж байгаа бол “Blink Soft”, “CGI Originals” болон “Enter Media Agency”-тай хамтран “Stage area” амралтын хэсэг, хоол, шингэн хүнсний худалдааны гудамж гэх мэт  талбайг хамарсан нийт 12 цагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолтын VIP тасалбар дууссан бөгөөд энгийн тасалбар 150 мянган төгрөг, Fan тасалбар 600 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Тасалбарыг https://shoppy.mn/jah-khalib , https://ticket.mn/event/2177 худалдан авах боломжтой.

С.СУВД-ЭРДЭНЭ

ВИДЕО: