Реппэр Гинжин, Mrs.M нарын хамтарсан "Энэ мөч" тоглолт маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Реппэр Гинжин, Mrs.M нарын хамтарсан "Энэ мөч" тоглолт маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Монголын хөгжмийн ертөнцөд олон хит дуугаараа залуусыг байлдан дагуулж буй Реппэр Гинжин, Mrs.M нарын хамтарсан "Энэ мөч" тоглолт маргааш /2024.08.17/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус тоглолтод урилгаар Lumino, Ice top, Хар сарнай хамтлагууд "Rnb" урсгалын 20 гаруй зочин уран бүтээлчид ирж оролцох аж. Тасалбарын тухайд VIP тасалбар 500,000 төгрөг, Fan Zone Багц 200,000 төгрөг, Энгийн тасалбар 50 мянган төгрөгөөр Shoppy.mn, Ticket.mn, Eventx.mn, Money аппликейшнаар мөн GS25 сүлжээ дэлгүүрийн салбараар худалдаалагдаж байгаа ажээ.

С.СУВД-ЭРДЭНЭ