Монголд тоглогдох “Тамгагүй төр” жүжгийн эхний гурван өдрийн тасалбар зарагдаж дуусчээ

Монголд тоглогдох “Тамгагүй төр” жүжгийн эхний гурван өдрийн тасалбар зарагдаж дуусчээ

Их Британийн нийслэл Лондон хотын "Колизей" театрт тоглосон анхны монгол жүжиг болох "Тамгагүй төр"-ийг УДЭТ-т энэ сарын 18-ны өдрөөс эхлэн дахин тоглохоор болсон. Тэгвэл тус жүжгийн эхний гурван өдрийн тасалбар зарагдаж дуусчээ.  

Энэ удаа Лондонд тавьсан шинэ хувилбараар тоглох аж. Тус жүжгийн менежментийн багт ажиллаж буй мисс А.Баярцэцэг “Баг хамт олон маань өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Тамгагүй төр” жүжгийг бүх талаар нь сайжруулан “The Mongol Khan” хэмээх West End-н жүжиг болгосон билээ. Нэг хэсэгтээ л Монголдоо дахиж тоглохгүй учраас Лондонгийн хувилбарыг маань амжиж үзээрэй” гэв.

“The Mongol Khan” гэдэг нэрээр тоглож буй тус жүжгийг ирэх аравдугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын 10 хүртэл дөрвөн долоо хоногийн турш Сингапурын “Marina Bay Sands” театрт 30 удаа тоглох аж. Жүжгийн тасалбарын үнэ суудлаасаа хамааран 50-180 мянган төгрөг байна.