Энэ сарын 13-18 /2024.08.13-18/-ны өдрүүдэд Хонконгод зохиогдож буй Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцож эхний тоглолтоо Хонконгийн багийн эсрэг 4 үеийн турш тоглон ялагдал хүлээлсэн бол өчигдөр /2024.08.14/ БНАСАУ-ын багтай тоглож 3:1-ийн харьцаагаар мөн ялагдсан байна. Тэгвэл манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр /2024.08.15/ БНСУ-тай хийх ажээ.
Сонирхуулахад, Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагчаар Иран улсын дасгалжуулагч Азим Жазидэх ажиллаж байгаа юм. Тэрээр Монголын Волейболын Холбооны Үндэсний Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь шанх транс багийн дасгалжуулагчаар ажиллан мөнгөн медаль хүртэж байсан. Мөн Үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга "Натур Мед Толун" клубын Азийн шилдэг клубүүдийн дунд зохиогдсон “Win Streak Volleyball Invitational 2024” тэмцээнд нь дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.
С.СУВД-ЭРДЭНЭ