МУГТ П.Орхон Парис-2024 зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг жинд 5-р байраар тэмцээнээ дуусгалаа. Харин "Парис 2024" олимпын наадмын чөлөөт бөхийн 65кг жинд МУГТ Т.Тулга хагас шигшээд мөнгөн медалийн төлөө Япон улсын бөх Киёока Котаротой барилдаж ялагдлаа. Мөн "Парис 2024" олимпын наадмын хүндийн өргөлтийн 81кг жинд хүч үзсэн МУГТ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 100кг, түлхэлттэй өргөлтөөр 125кг өргөж тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэгвэл өнөөдөр /2024.08.11/ "Парис 2024" олимпын наадмын чөлөөт бөхийн 65кг жинд МУГТ Т.Тулга хүрэл медалийн төлөө барилдах бол "Парис-2024" зуны олимпод эмэгтэй марафоны төрөлд Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар уралдана.
2024.08.11-12-ний өдөр Парис-2024 Олимпын наадамд оролцох Монгол тамирчдын шууд дамжуулалтын хуваарь
— Premier Sports Network (@psnmongolia) August 11, 2024
Монгол улсын баг, тамирчдадаа амжилт хүсье! ??#Paris2024 #OlympicGames pic.twitter.com/zlycFwj3tm