Хөнгөн атлетикийн тамирчин, МУГТ Б.Сэр-Од нь Парис-2024 зуны олимпод эрэгтэй марафон 42.195 км төрөлд оролцож байна. Монгол төдийгүй олон улсад түүний тууштай байдал, хичээл зүтгэл, гаргасан амжилтуудыг онцож байгаа бөгөөд олимпын марафон гүйлтийн төрөлд Монгол улс, өөрийн нэрээ түүхэнд үлдээж байна.
Энэхүү төрөлд
- Дэлхийн рекорд 2:00:35, Кени улсын тамирчин Киптум Келвин
- Олимпын рекорд 2:06:32, Кени улсын тамирчин Ванжиру Самуэл Камау эзэмшдэг бол манай тамирчны хувийн рекорд 2:08:50 байдаг.