П.Орхон, Л.Лхагвагэрэл нар өнөөдөр олимпын дэвжээнээ зодоглоно

П.Орхон, Л.Лхагвагэрэл нар өнөөдөр олимпын дэвжээнээ зодоглоно

Наймдугаар сарын 09-ний өдөр манай 2 тамирчин барилдах хуваарьтай. Улаанбаатарын цагаар 18:00 цагт эмэгтэйчүүдийн 62кг, эрэгтэйчүүдийн 125кг-ын жингийн урьдчилсан барилдаан эхэлнэ.

Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ий мөнгөн медальт Украйны бөх Ирина Колиаденкотой эхний барилдаанаа хийнэ. Дараа нь ДАШТ-ий алт, мөнгөн медальт Европын аварга Болгарын тамирчин Биляна Дудова, ЕАШТ-ий хүрэл медальт Шведийн бөх Сара Линдборг нарын ялсантай таарч барилдана.

Эрэгтэйчүүдийн 125кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Пэрриштэй, дараа нь Азербайжан, Египетын тамирчдын аль хожсонтой нь хүч үзнэ. Барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 -д эхэлнэ.