Лондон хотын театрт тавьсан "Тамгагүй төр" жүжгийн шинэчилсэн хувилбарын тасалбар худалдаалагдаж эхэлжээ

Лондон хотын театрт тавьсан "Тамгагүй төр" жүжгийн шинэчилсэн хувилбарын тасалбар худалдаалагдаж эхэлжээ

Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгээс сэдэвлэсэн "Монгол Хаан" жүжиг ирэх аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 3 /2024.10.17-11.03/-ны өдрийг хүртэл гурван долоо хоногийн туршид Сингапурын алдарт Marina Bay Sands-н Sands Театрт Азийн нээлтээ хийхээр болоод буй. 

Иймд Сингапурын хэвлэл мэдээллийнхэнд зориулан жүжгийн багийнхан наймдугаар сарын 18 /2024.08.18/-аас эхлэн Монголдоо Улсын Драмын Эрдмийн Театрт өнгөрсөн оны 11 сард Лондон хотын West End-ийн алдарт Колизеум театрт тавьсан шинэчилсэн хувилбараа богино хугацаагаар дахин тоглохоор болоод байгаа билээ. Тэгвэл УДЭТ-т тоглогдох энэ сарын 18-ны өдрөөс эхлэн цөөн хоног тоглогдох "Монгол Хаан" жүжгийн тасалбар худалдаалдагдаж эхэлжээ.