"БНСУ-ын алдарт дуучин Райны Монголд хийх тоглолт ирэх есдүгээр сард Буянт-Ухаад болно" гэж мэдээллээ

"БНСУ-ын алдарт дуучин Райны Монголд хийх тоглолт ирэх есдүгээр сард Буянт-Ухаад болно" гэж мэдээллээ

"Go Mongolia" төслийн хүрээнд Улаанбаатарт жил бүрийн есдүгээр сард "Дэлхийн одод" фестивалийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар энэ жилээс эхлэн зохион байгуулагдах уг фестивальд оролцох хамтлаг дуучдын талаар, "К-поп од, дуучин Rain тэргүүтэй солонгос одууд Монголд зохион байгуулагдах фестивальд ирэхээр болсныг дуулгахад таатай байна. Фестивалийг Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд зохион байгуулахаар төлөвлөсөн" гэв. Мөн фестивалийг "Evandis entertainment"-аас олон улсын түвшинд зохион байгуулахаа илэрхийллээ.