Ирина Валерьевна: Монголд маш хэцүү, жаргалтай уур амьсгал ч байхгүй тул би Монголд дахин ирэхгүй

Ирина Валерьевна: Монголд маш хэцүү, жаргалтай уур амьсгал ч байхгүй тул би Монголд дахин ирэхгүй

Олон нийтийн сүлжээнд “хөөрхөн орос охин” хэмээн олонд танигдсан  Дедова Ирина Валерьевнаг бид Social ID буландаа онцолж байсан. Өмнөх мэдээллийн ЭНД ДАРЖ харна уу. Түүний хувьд Монголд таван жилийн өмнө ажиллаж, амьдрахаар ирсэн бөгөөд жүжигчин, бүжигчин мэргэжилтэй тул кинонд тоглож, ахлах сургуульд бүжгийн багшаар ажилладаг байсан юм.

ВИДЕО: 

Тэрбээр бидэнтэй ярилцах үеэрээ “Би цуйванд дуртай. Мөн Монгол ёс заншлыг маш их хүндэтгэдэг. Тиймээс ч амьдарч байгаа улсдаа үндэсний хэлээр нь ярихын тулд монгол хэл сурч байгаа. Улаанбаатарт амьдрахад утаа, дугаарын хязгаарлалт гэхчлэн хэцүү зүйл жаахан байдаг ч гэсэн монгол хүмүүсийн зан чанар, үндэсний уламжлалт баярууд, байгаль гэхчлэн маш олон зүйл нь таалагддаг болохоор би монголд амьдрах дуртай. Бас миний бүх найзууд монгол хүмүүс” хэмээж байсан билээ.

Тэгвэл олонд танигдаж сурталчилгаа, рекламд тоглох болсон Дедова Ирина Валерьевна Монголоос бүр явж буйгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан зарлав. Тэрбээр “Би гадаад руу явлаа. Би дахиж Монголд ирэхгүй. Энд маш хэцүү байна. Би ядарчихлаа. Ямар ч жаргалтай уур амьсгал байхгүй. Би дахин бичлэг хийхгүй. Баяртай” гэжээ.