“Даншиг наадам-Хүрээ цам”-д Өвөр Монгол, Тува, Буриад, Халимаг улсуудаас бөхчүүд ирж, барилдахаар саналаа өгчээ

“Даншиг наадам-Хүрээ цам”-д Өвөр Монгол, Тува, Буриад, Халимаг улсуудаас бөхчүүд ирж, барилдахаар саналаа өгчээ

“Даншиг наадам-Хүрээ цам” наадам найдугаар сарын 3,4-нд болно. Наадын зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Даншиг наадам зохион байгуулах комисс  “Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах балин урлалын тэмцээн, Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашны олон сонирхолтой зан үйл хийнэ. Улаанбаатар хот байгуулалдсаны 385 жилийн ой энэ жил тохиож байна. Даншиг наадмаар Монголын үндэсний тоглоом наадгай, спортын олон төрлийн сонирхолтой арга хэмжээнүүдийн зохион байгуулна. Шагайн харваан, сээр цохих тэмцээн зэргийг наадмын хөтөлбөрт багтаасан. Мөн эрийн гурван наадмыг хүрэлцэн ирсэн үзэгч, жуулчдадаа сонирхуулахаар бэлдэж байна. Аялал жуулчлалын эвентийг хөгжүүлсний үр дүнд "Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний үеэр 2000-3000 орчим жуулчид ирж, үздэг. Энэ удаагийн наадамд хоёр насны морь уралдана. Наймдугаар сарын 3-нд 12.00-12.30 цагт үзэгчдийн өмнүүр эхний морьдыг явуулахаар төлөвлөж байна. Наймдугаар сарын 3-ны өдөр их нас, 5-ны өдөр соёолон уралдана. Соёолон 17 км, их нас 20 км-ын зайд уралдана.  Мөн НЗДТГ-ын бүрэлдэхүүн Жороо морины холбоотой хамтран жороо морины уралдааныг зохион байгуулж, дээлтэй хос шалгаруулна. Харин хүчит бөхийн барилдааны хувьд  “Даншиг наадам-хүрээ цам” наадмын хүрээнд Нийслэлийн биеийн тамир спортын газар бөхийн холбоотой хамтран Монгол үндэсний 256 бөх, Буриад үндэсний 64 бөх, Өвөрмонгол үндэсний 64 бөх гэсэн төрлүүдээр бөхий барилдааныг зохион байгуулна. Бүртгэлийг Devjee.mn сайтаар долдугаар сарын 30,31-нд явуулна.. Одоогоор Өвөр Монгол, Тува, Буриад, Халимаг улсуудаас бөхчүүд ирж барилдахаар саналаа өгсөн байна. Мөн үндэсний сурын харвааг Монголын сур харваачдын холбоотой хамтран зохион байгуулна. Харвааг зөвхөн нэг төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.