“Playmo”, “Эф” студийн уран бүтээлч У.Цогтбаяр, Н.Баясаа Р.Сүхболд, С.Батзориг, Г.Лхагвацэрэн нарын бүтээл “In Da house Сome back-2” (“In the House” гэсэн англи үгний хар ярианы хэллэг) уран сайхны кино 2022 онд олны хүртээл болж байсан билээ.
Тус кино нь И.Эрдэнэбаярын зохиолоор “Эф” студийн найруулагч Ц.Амартүвшингийн туурвисан адал явдалт, инээдмийн уг кино юм. Тэгвэл эл киноны дараагийн анги “Inda house Korea” нэртэйгээр хийгдэх гэж буй бөгөөд тус уран сайхны кинонд хамтран тоглох Өмнөд солонгос жүжигчид гэрээнд албан ёсоор гарын үсэг зуржээ. Хамгийн сонирхолтойн тус кинонд БНСУ-ын алдарт жүжигчин Ki Joo-Bong, Yoon Je-Moon нар тоглохоор болсон байна.