Батмөнх даян хааны мэндэлсний 560 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жил, говийн бүсийн "Говь шанх-7" наадмын хурдан азарганы уралдаанд Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хээр азарга түрүүлжээ.
Түүний хувьд тус наадмыг гэр бүлийн хамт зорин ирсэн бөгөөд ганц морьтой ирээд түрүүлж буйн энэ аж. Мөн тэрбээр энэ жил Дундговь аймгийн 100 жилийн ойн баяр наадам болон Завхан аймагт хурдан морио уралдуулаад байгаа юм.
ВИДЕО: