Монгол Хаан жүжиг ирэх аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 3 /2024.10.17-11.03/-ны өдрийг хүртэл гурван долоо хоногийн туршид Сингапурын алдарт Marina Bay Sands-н Sands Театрт Азийн нээлтээ хийхээр болоод буй.
Иймд Сингапурын хэвлэл мэдээллийнхэнд зориулан жүжгийн багийнхан наймдугаар сарын 18 /2024.08.18/-аас эхлэн Монголдоо Улсын Драмын Эрдмийн Театрт өнгөрсөн оны 11 сард Лондон хотын West End-ийн алдарт Колизеум театрт тавьсан шинэчилсэн хувилбараа богино хугацаагаар дахин тоглохоор болжээ.
ВИДЕО:
ВИДЕО: "Монгол хаан" жүжгийн Английн театрт тавьсан шинэчилсэн хувилбарыг наймдугаар сарын 18-наас эхлэн цөөн өдөр УДЭТ-д тоглохоор болжээ https://t.co/Mlbe8MaAK0 @hero_bbaatar pic.twitter.com/riQOKhh4Lf
— iSee.mn (@iSee_MN) July 29, 2024
Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг найруулагч Херо Баатарын найруулга болох “Монгол Хаан” нэрээр дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театруудын ноён оргилуудад тоглож, Англи, Испани, Латин Америк, Сингапур зэрэг улсуудад жүжгийн график номоо түгээн дэлгэрүүлж буй Монголын сор болсон уг бүтээлийн West End-н хувилбарыг энэ зун эх орондоо үзэх ховор боломж монголын үзэгчдэд олдож байна.
Сонирхуулахад, Монгол Хаан жүжгийн график роман өнгөрсөн сард испани хэл дээр хэвлэгдэхээр болж, Испани болон Латин Америкийн орнуудын номын дэлгүүрүүдээр борлогдохоор болж байгаа тухай сайн мэдээ дуулгаж байсан. Тэгвэл уг роман нь маргааш /2024.07.30/ Сингапур улсад албан ёсоор нээлтээ хийхээр болоод байгаа билээ.