Өнөөдөр морь өдөр

Аргын тооллын  7 сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 24, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:25-20:32. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө