МУ-ын тод Манлай уяач П.Энхмөнх Олимпын наадмаас мөнгөн медаль хүртээд буй Б.Баасанхүүд азарга адуу амлалаа

МУ-ын тод Манлай уяач П.Энхмөнх Олимпын наадмаас мөнгөн медаль хүртээд буй Б.Баасанхүүд азарга адуу амлалаа

“Парис-2024” зуны олимпын наадмын Эмэгтэйчүүдийн 48 кг-д 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдсөн.

Улмаар олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө түүн дотор эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болоод байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын Тод Манлай уяач П.Энхмөнх Олимпын наадмаас мөнгөн медаль хүртээд буй Б.Баасанхүүд азарга адуу өгөхөө зарлалаа.  Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Монгол улсын Тод Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх би болон Treasure-Gate group-ын хамт олны зүгээс Хүн төрөлхтний цэнгэл баяр Зуны Олимпын наадмаас Алт авбал азарга адуу + Авто машин бэлэглэнэ, Мөнгө болон Хүрэл медаль авбал эр , охин адуу бэлэглэнэ” гэжээ. Харин Б.Баасанхүүд азарга адуу бэлэглэж буй талаараа өөрийн цахим хуудаснаа бичлэг хийж, зарлалаа.