“Парис-2024” зуны олимпын наадмын нээлтэд ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамтаар хүрэлцэн очжээ

“Парис-2024” зуны олимпын наадмын нээлтэд ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамтаар хүрэлцэн очжээ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам нээлт долдугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 1:30 цагт боллоо.

"Парис-2024" наадмын нээлтийн ёслолын онцлог нь орон орны тамирчид жагсан цэнгэлдэх рүү орж ирдэг уламжлалын оронд Сена мөрнөөр завиар хөвж гарч ирэв. Нээлтийн ёслолын завьт парад Сена мөрний эрэг дагуу зургаан километр замыг туулахдаа Парис хотын Нотр Дамын сүм, Эйфелийн цамхаг зэрэг түүхэн дурсгалт газраар дайран өнгөрч, дэлхий дахиныг гайхууллаа. Мөн “Парис-2024” зуны олимпын наадмын нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамтаар хүрэлцэн очжээ.