Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоохоор Богд хан ууланд Монгол Улсын хамгийн том төрийн далбааг байршуулж байна

Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоохоор Богд хан ууланд Монгол Улсын хамгийн том төрийн далбааг байршуулж байна

"Парис-2024- олимпын наадмын нээлт өнөөдөр болно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Богд хан ууланд Монгол Улсын хамгийн том төрийн далбааг байршуулжээ. 

Үндэсний тусгаар тогтнол, эв найрамдал, цог хийморийн бэлгэдэл болсон бахархалт төрийн далбаагаа 4160 м2 хэмжээгээр монгол оёдолчдын баг мэргэжлийн чадвар, ур ухааныг шингээн, эх орондоо бүтээжээ. Энэхүү төрийн далбааг уулын бэлд дэлгэсэн бөгөөд "Ууланд дэлгэсэн дэлхийн хамгийн том төрийн далбаа" гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоож буй. Үүгээр эх орноо төлөөлөн эр зориг, тэсвэр хатуужлаа сорих Монголын баг тамирчдадаа монгол ард түмний эв нэгдэл, сүр хүчээр бэлэг барин, олимпын тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг өөд өөд нь мандуулахыг бэлгэдэн, амжилт хүсэж, Монгол Улсаа дэлхий дахинаа сурталчлах зорилготой юм.