ВИДЕО: Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгээс сэдэвлэсэн Монгол хаан комик ном Сингапурын Их номын дэлгүүрт зарагдаж эхэлжээ

ВИДЕО: Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгээс сэдэвлэсэн Монгол хаан комик ном Сингапурын Их номын дэлгүүрт зарагдаж эхэлжээ

Монгол Хаан жүжгийн график роман өнгөрсөн сард испани хэл дээр хэвлэгдэхээр болж, Испани болон Латин Америкийн орнуудын номын дэлгүүрүүдээр борлогдохоор болж байгаа тухай сайн мэдээ дуулгаж байсан. Тэгвэл уг роман нь энэ сарын 30 /2024.07.30/-ны өдөр Сингапур улсад албан ёсоор нээлтээ хийхээр болж, Монгол уран бүтээлчид маань Сингапур улсыг зорьжээ.

ВИДЕО: 

Монгол Хааны график романыг Сингапурын Times Distribution компани борлуулахаар болсон бөгөөд Азийн алдарт Kinokuniya номын дэлгүүрт зарагдана. Түүнчлэн уншигчид Сингапурын Amazon.sg-с уг номыг гэртээ шууд захиалан авч болох аж. 

Энэхүү номын театрын бүтээл болох Монгол Хаан жүжиг ирэх аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 3 /2024.10.17-11.03/-ны өдрийг хүртэл гурван долоо хоногийн туршид Сингапурын алдарт Marina Bay Sands-н Sands Театрт Азийн нээлтээ хийх аж.

Тиймээс Сингапурын хэвлэл мэдээллийнхэнд зориулан жүжгийн багийнхан наймдугаар сарын 18 /2024.08.18/-аас эхлэн Монголдоо Улсын Драмын Эрдмийн Театрт өнгөрсөн оны 11 сард Лондон хотын West End-ийн алдарт Колизеум театрт тавьсан шинэчилсэн хувилбараа богино хугацаагаар дахин тоглохоор болжээ.

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг найруулагч Херо Баатарын найруулга болох “Монгол Хаан” нэрээр дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театруудын ноён оргилуудад тоглож, Англи, Испани, Латин Америк, Сингапур зэрэг улсуудад жүжгийн график номоо түгээн дэлгэрүүлж буй Монголын сор болсон уг бүтээлийн West End-н хувилбарыг энэ зун эх орондоо үзэх ховор боломж үзэгчдэд бидэнд олдож байна.