Тун удахгүй Монголд анхны тоглолтоо хийх гэж буй алдарт дуучин Жа Халиб "Ээж маань л намайг амжилтанд хөтөлсөн" гэжээ

Тун удахгүй Монголд анхны тоглолтоо хийх гэж буй алдарт дуучин Жа Халиб "Ээж маань л намайг амжилтанд хөтөлсөн" гэжээ

Аргил хоолойгоороо төгс хэмнэл, гайхалтай мэдрэмжийг зүрхний угт хүргэж чаддаг Казакстаны шилдэг реппер, артист, хөгжмийн зохиолч Жа Халиб уран бүтээлийнхээ амжилтыг гэр бүл, ээжтэйгээ холбон ярьдаг бөгөөд ээждээ чин сэтгэлээсээ талархдаг нэгэн юм.

Түүний аав мэргэжлийн хөгжмийн боловсролгүй ч ардын дууг маш сайхан дуулдаг хүн байжээ. Ер нь гэр бүлийнхэн нь хөгжмийн авьяастнууд. Ээж нь төгөлдөр хуур, авга ах нар нь кларнет, баян хуур тоглоно. Жа Халиб олон улсын хэл шинжлэлийн гимнази, хөгжмийн сургуулийг дүүргэхдээ төгөлдөр хуур, саксофон тоглож сурчээ. Хөгжмийн боловсрол нь түүний өнөөдрийн уран бүтээлийн амжилтад ихээхэн нөлөөлсөн гэж үздэг.

Нэгэн сэтгүүлчийн, “Таны дуунуудаас хувийн амьдралтай чинь хамгийн холбоотой ямар дуу байдаг вэ?” гэсэн асуултад Жа Халиб, “Миний амьдралд хамгийн ойр дуу бол ЭЭЖ. Гэхдээ энэ дууг би нийтэд түгээгээгүй ээ” гэж хариулсан байдаг. “Ээж минь намайг үргэлж дэмжиж, надад итгэдэг байсан. Тэр ч байтугай миний уран бүтээлд үнэлшгүй их хувь нэмрээ оруулсан хүн” гэж хариулснаас ээжийгээ хэр их хайрладаг, хүндэтгэдэг нь мэдрэгдэнэ.   

Хүүхэд байхад нь түүний аав бизнесээ алдаж, амьдрал нь хүнд байдалд оржээ. Залуу Халиб амьдралын эрхээр багаасаа ажил хийж, эцэг эхдээ тусалж, тусалж байгаадаа ч баяртай, сэтгэл хангалуун явдаг байж. Тэрээр, “Хүнд хэцүү нөхцөл байдалд хүн орох хэрэгтэй байдаг. Учир нь ийм байдал хүнийг бэрхшээлд дасгаж, хэрхэн зөв ажиллахыг заадаг юм” гэж хэлжээ.

Жа Халибын ЭЭЖ дууг ЭНДЭЭС сонсоорой. https://www.youtube.com/watch?v=o5JZNnjEDEs  / линк холбох /

Сонирхуулахад, Дэлхийн шилдэг артистуудын нэг болох 𝐉𝐀𝐇 𝐊𝐇𝐀𝐋𝐈𝐁 анх удаа 8-р сарын 17-нд Монголд бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.

Тасалбарыг: https://ticket.mn/event/2177 https://shoppy.mn/products/jahkhalib240817 https://www.eventx.mn/event/jah-khalib-mongolia-2024-727178