Үндэсний баяр наадам болж буй энэ үед Узбекистан Улсын иргэн, дугуйгаар аялагч Хурсанд Шеров нийслэлийн төв талбайд хүрэлцэн иржээ.
Тэрбээр “Торгоны зам” дагуу Ташкент-Шымкент-Тараз-Алма-Ата-Алтайн хязгаар-Улаанбаатар гэсэн чиглэлээр 7000 км замыг туулснаар дугуйн аяллаа амжилттай дуусгалаа. Мөн Монголын үндэсний наадмын өдрүүдэд Улаанбаатарт ирнэ гэсэн зорилгодоо ийнхүү хүрээд буй аж.