"Үндэсний хувцасны өдөр"-ийг тохиолдуулан "Дээлтэй Монгол-2024" наадам өнөөдөр төв талбайд болж байна.
Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадмын зорилго оршдог билээ. Эдүгээ 18 дахь удаагийн "Дээлтэй Монгол" наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨ30-оос иргэд ирж, серийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулж байна.
ШУУД ҮЗЭХ: