Английн хөлбөмбөгийн “Fulham” клуб бэлтгэлийн хувцас дээрээ Монголд зочлох жилийг сурталчилж лого байршуулжээ

Английн хөлбөмбөгийн “Fulham” клуб бэлтгэлийн хувцас дээрээ Монголд зочлох жилийг сурталчилж лого байршуулжээ

Монгол улсын Соёлын яам "Go Mongolia" уриатайгаар Монголд зочлох жилийг сурталчлахаар Английн хөлбөмбөгийн “Fulham” клубтэй хамтын ажиллагааны гэрээ Улаанбаатар хотноо өнгөрөгч сарын 9-нд байгуулж, гэрээнд гарын үсэг зурахаар алдарт хаалгач Марк Шварцер Монголд ирээд буцсан.

Тэгвэл тус клуб гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бэлтгэлийн хувцас дээрээ Монголд зочлох жилийг сурталчилж лого байршуулсан байна. Спортын хувцасны "Adidas" компанитай хамтран гаргаж буй шинэ загварын бэлтгэлийн хувцсаа маргаашаас эхлэн албан ёсны цахим дэлгүүртээ худалдаалж эхэлнэ. "Mongolia", "Go Mongolia" гэсэн бичигтэй цагаан, улаан, ногоон өнгийн сонголттой бэлтгэлийн поло цамц 50, цамц 65, богино өмд 40, урт өмд 60 еврогийн үнэтэй байна. Үүнээс гадна тус клуб 24500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэндээ “Go Mongolia” аяныг улирлын бүх тоглолтын турш сурталчлахаар болсон. Мөн “EA SPORT”-ын FC24 видео тоглоом, цахим сувгуудаараа манай улсыг сурталчилна.