АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газарт орох эсэх асуудлаар хуралдаж байна

АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газарт орох эсэх асуудлаар хуралдаж байна

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 суудалтай болсон. Энэ ч утгаараа мөн сонгуулийн өмнө тохирсон тохирооны дагуу олонх болсон МАН-аас бусад намдаа санал тавьж хамтарсан Засгийн газрыг байгуулахаар ажиллаж байна. 

Саналыг өчигдөр /2024.07.03/ орой албан ёсоор МАН-аас АН, ХҮН-д тавьжээ. Улмаар тус гурван намын төлөөлөл Их тэнгэрт уулзалдсан гэх мэдээлэл байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг  ЭНД ДАРЖ уншина уу. Түүнчлэн МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар ажиллаж байгаа юм. Тэгвэл яг одоо АН-ын Улс төрийн зөвлөл хамтарсан Засгийн газарт орох эсэх асуудлаар хуралдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. АН-ын улс төрийн зөвлөлийн хурал 17:00 цагаас зарлагдаж, 17:30 цагт хурал эхэлжээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.