Японы Чиба хотын амьтны хүрээлэнгийн оршин суугч 23 настай Фута нэртэй улаан панда хүний асрамжид хамгийн урт насалж буй улаан пандагаар дэлхийн рекорд тогтоожээ.
Олон улсын дээд амжилтыг бүртгэдэг Guinness World Records байгууллагын төлөөлөгч Чиба хотын амьтны хүрээлэнд рекордын гэрчилгээг гардуулжээ. Фута өнгөрсөн мягмар гарагт 23 нас 135 хоног хүрчээ. “Түүнийг ийм их алдартай болсныг хараад л гайхаж байна. Миний ажиллаж байх хугацаанд түүний эрүүл мэндэд санаа зовох зүйл огт гарч байгаагүй. Түүнийг үргэлж хүмүүс хайрладаг байсан” гэж 2007-2019 онд буюу арав гаруй жилийн турш Футаг асран хамгаалсан амьтны хүрээлэнгийн хуучин ажилтан Масахира Хамада хэлжээ.