Камертон, Номин талст, Никитон, Хар сарнай, 3 охин хамтлагийн хамтарсан тоглолтод 80 гаруй дуу дуулагдаж, Б.Тамир найруулна

Камертон, Номин талст, Никитон, Хар сарнай, 3 охин хамтлагийн хамтарсан тоглолтод 80 гаруй дуу дуулагдаж, Б.Тамир найруулна

"The Night with us" тоглолтын талаар Камертон, Номин талст, Никитон, Хар сарнай, 3 охин хамтлагийн төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Камертон хамтлагын дуучин Б.Мэндбаяр баяр болон Номин талст хамтгалийн дуучин А.Хаянхярваа нам мэдээлэл өгөв. 

Night with продакшны таван жилийн ойн хүрээнд Камертон, Номин талст, Никитон, Хар сарнай, 3 охин, Болд нар хамтран "The Night with us" тоглолтыг төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх наймдугаар сарын 10-нд хийнэ. Тус продакшн өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 16 удаагийн эвент зохион байгуулж бие даасан болон хамтлаг дуучид оролцож байсан. Харин энэ удаагийн буюу 17 дахь "The Night with us" нь тус продакшны хамгийн том тоглолт байх аж. Тоглолтод хамтлаг болон бие даасан уран бүтээлчдийн нийт 80 гаруй дуу дуулагдах аж. Мөн тоглолтын ерөнхий найруулагчаар Фантастик продакшны захирал, жүжигчин, найруулагч Б.Тамир ажиллана. Тиймээс тоглолт зүгээр нэг тайзан дээр үзүүлбэр үзүүлээд буух биш арай өөрөөр шийдвэрлэсэн тайзны өөр шийдлүүдийг харуулна гэдгийг тэд онцоллоо.

ВИДЕО: