ФОТО: Их британи дахь Монголчуудын наадам сурын харваагаар эхэллээ

ФОТО: Их британи дахь Монголчуудын наадам сурын харваагаар эхэллээ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан зохион байгуулсан “Лондон Наадам 2024” сурын харваа зургаадугаар сарын 29-ний өдөр Royal Richmond Archery Club-т амжилттай болж өндөрлөсөн байна.

Сур харвааны тэмцээнийг “Есүнгэ мэргэн” Англи дахь сурын спорт сонирхогчдын клубийг үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг болон Рояал Ричмонд Сурын клубийн удирдлага болон дасгалжуулагчид хамтран зохион байгуулжээ. Ингэхдээ харвааны техник, аюулгүй байдлын талаар оролцогчдод зааварчилгаа өгч, байт харваа болон 3D амьтдын дүрстэй бай харвах гэсэн хоёр өөр төрлөөр оролцогчдыг шалгаруулжээ. Энэ жилийн наадмын сурын харваанд 20 орчим хүн оролцсон бөгөөд дараах 3 төрөлд байр эзлүүллээ. Үүнд:

Насанд хүрэгчид (эрэгтэй):

  • 1-р байр Б.Гарьд
  • 2-р байр Ц.Баасанцэрэн
  • 3-р байр Б.Халиун

Насанд хүрэгчид (эмэгтэй):

  • 1-р байр Ц.Саруулзаяа
  • 2-р байр Роз Эбдон
  • 3-р байр Д.Эрдэнэтуяа

Хүүхдийн харваанд:

  • 1-р байр Н.Тэмүүлэн
  • 2-р байр Д.Содномжамц
  • 3-р байр Б.Төгөлдөр нар тус тус байр эзэллээ.

Энэ жилийн наадмын сурын харваанд Монгол улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх хүрэлцэн ирж хүндэтгэлийн сум тавьж харвааг нээсэн нь өмнөх жилүүдийнхээс онцлог болсон байна. Мөн наадмын сурын харвааг “Есүнгэ мэргэн” Англи дахь сурын спорт сонирхогчдын клуб амжилттай зохион байгуулж Лондон дахь МУ-ын Элчин сайдын яам, Британи дахь Монголчуудын Холбоо, Royal Richmond Archery Club, Англи дахь Жи-Студи МН зэрэг байгууллагууд дэмжиж оролцсон байна. Харин Лондон наадмын нээлтийн арга хэмжээ долдугаар сарын 7-нд болох аж.

ФОТО: