Ирэх лхагва гарагт “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайд тоглоно

Ирэх лхагва гарагт “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайд тоглоно

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг нийтийн хүртээл болгоно. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачлагаар "Учиртай гурван толгой" дуурийг төв талбайд толилуулахаар болсон бөгөөд дүрийн шалгаруулалтыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театр явуулсан юм. Улмаар Юүндэнд гавьяат жүжигчин Э.Анхбаяр, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Балганд гавьяат жүжигчин УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, Худлдаанчинд УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат, Бүүвээч УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа нар тус тус шалгарсан. Мөн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа нарын дүрд шалгарсан шилдэг уран бүтээлч тус бүрт 20 сая, худалдаачин, бүүвэйч нарыг 10 сая төгрөгөөр шагнах юм.