Артист 168 буюу Х.Тэнгис "Сексцагаанбогд"-ын шинэ цомгийн нээлтэд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Артист 168 буюу Х.Тэнгис "Сексцагаанбогд"-ын шинэ цомгийн нээлтэд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Уран бүтээлийн нэрээ Сексцагаанбогд гэж нэрлэсэн артист Б.Гантулгын шинэ цомгийн нээлт удахгүй болох бөгөөд тус арга хэмжээнд олон хамтлаг дуучид уран бүтээлээ сонирхуулна гэсэн зурагт хуудас бүхий зар олон нийтийн сүлжээнд гараад байгаа. 

Тэгвэл тус цомгийн нээлтэд Артист 168 буюу Х.Тэнгис оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Учир нь артист Б.Гантулга буюу Сексцагаанбогд нь сүүлийн үед улс төр, сонгуулийн талаар үзэл бодлоо илэрхийлж, МАН болоод тус намын зарим удирдлагыг дэмжихээ илэрхийлсэн нь зарим уран бүтээлчдийн дургүйцлийг төрүүлсэн юм. Тэгвэл тэдний нэг нь Артист 168 буюу Х.Тэнгис болж, тэрбээр Б.Гантулгын цомгийн нээлтэд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.