"Чингис хаан” үзэсгэлэн Чех Улсын нийслэл Прага хотноо нээгдэнэ

"Чингис хаан” үзэсгэлэн Чех Улсын нийслэл Прага хотноо нээгдэнэ

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2025 онд тохионо. Энэ хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар гэрээнд гарын үсэг зуржээ.