ВИДЕО: “Got Talent” шоуг Монголд гаргахаар Ч.Номин дэлхийн алдартнуудтай уулзаж байжээ

ВИДЕО: “Got Talent” шоуг Монголд гаргахаар Ч.Номин дэлхийн алдартнуудтай уулзаж байжээ

Дэлхийн 193 орны үзэгчдэд хүрч, 67 улсад амжилттай нэвтэрч, дэлхий даяар 490 сая телевизийн үзэгчтэй, цахимаар 6 тэрбум хүн үзэж Гиннесийн рекордыг хадгалдаг “Got Talent” нэвтрүүлгийг Монгол улсад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нэвтрүүлсэн.

Улмаар тус нэвтрүүлэг гурван улирал гарсны дараа таван жил завсарлаж, өнгөрсөн 2023 онд дөрөв дахь удаагаа зохион байгуулагдсан юм. Мөн 2023 онд Монголчуудын хамгийн их үзсэн нэвтрүүлгээр “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг тодорсон билээ. Тэгвэл монголчуудын авьяастнуудаа тодруулдаг уг шоуг Монголд оруулж ирэхэд одоогийн Соёлын  сайд Ч.Номин томоохон үүргэж гүйцэтгэж байсан талаарх видео бичлэг олон нийтийн сүлжээнд цацагджээ. Тус бичлэгт Монгол Улсын Соёлын сайд Ч.Номын “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчидтэй уулзаж, тус нэвтрүүлгийг монголд гаргах талаар ярилцаж буйн бичигджээ. Түүний энэ үйлдэл дэлхийн алдартнуудын итгэлийг олж, дэлхийн хэмжээний томоохон шоуг монголд нэвтрүүлсэн байна.

ВИДЕО: