Идэр голтой холбосон хиймэл нуурт цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 12 мянган жарамгайг тавилаа

Идэр голтой холбосон хиймэл нуурт цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 12 мянган жарамгайг тавилаа

Идэр голын нуурт цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50000  жарамгайг үржүүлэх ажлыг эхлүүлжээ

Идэр голын сав газрын захиргаа, “Чулуут тул” НҮТББ-тай хамтран Тосонцэнгэл УЦС-ын санхүүжилтээр цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50 мянган ширхэг жарамгайг станцын хиймэл нуурт үржүүлэх ажлыг эхлүүлж, эхний ээлжийн 12 мянган жарамгайг Идэр гол нуурт нийлэх цутгал хэсэгт тавилаа. Уг арга хэмжээг хэрэгжүүлснээр гол усныхаа цэвэр ариун байдлыг хадгалах, цаашид агнуурын нөөц буй болгох ач холбогдолтой.

Идэр гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Отгонтэнгэр уулын ар Өлзийт хайрхан уулаас эх авч Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар дамжин Идэр голын хамгийн том цутгал Чулуут голтой нийлэн 452 км газрыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг маш цэвэр ангилалд хамрагддаг 7 дугаар эрэмбийн томоохон гол. Голын Тосонцэнгэл сумын нутгаар дайран өнгөрөх Дархан уул Савын толгойн хавцлыг хааж 8012 м2 талбай бүхий хиймэл нуур үүсгэн 375 квт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Герман улсын санхүүжилтээр 2005 онд байгуулж, одоог хүртэл эрчим хүч түгээн ажиллаж байна.

Уг станц байгуулагдсанаас хойш загасны нүүдэл шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой цөөрч байна гэх иргэдийн санал ирэх болсон. Түүнчлэн станцын загас дамжуулах хоолой нь загас чөлөөтэй саадгүй дамжин өнгөрөх нөхцөл бүрэн хангагдаагүй зэргийг харгалзан зохих арга хэмжээг авч хамтран ажиллаж байгаа юм.