Өнөөдөр /2026.08.08/ Ерөнхий сайд Н.Учрал АИ92 шатахууны нөөцийн сав ашиглалтад орж байгаатай холбогдуулан газар дээр нь очин ажиллалаа.
ВИДЕО:
Тэрбээр, "Манай улс шатахуун худалдан авдаг нэг эх үүсгэвэрээсээ тусгай хөнгөлөлттэй үнээр авдаг. Төрийн зүгээс шатахууны үнийг барихгүй бол бусад өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ шатахууныхаа үнийг дагаад өсөх аюултай. Шатахууны үнэ бол бүх юмны үнэ гэсэн үг. Хэрэв олон эх үүсгэврээс авдаг байсан бол үнийг чөлөөлж болох байх. Улсын хэмжээнд нэг сарын хугацаанд хэрэглэх шатахууныг нөөцлөх хүчин чадалтай байсан учир дэлхийн асуудлууд хүндрэхээр бид нөөцөө шавхаад байна. Иймд Засгийн газрын зүгээс "Сан Петролиум"-д хөнгөлттэй зээлийнхээ татаасыг нь тавиад, санхүүжилтыг нь дэмжсэний үр дүнд нэмэлтээр улсын 5 хоног, Улаанбаатар хотын 13 хоногийн АИ92 шатахууны хэрэглээг хангах агуулах ашиглалтад ороход бэлэн болсон. Мөн 2026 онд газрын тосны 19 агуулах ашиглалтад орно" гэв.