"Inside Out 2" кино өнгөрсөн амралтын өдөр 295 сая ам.доллар олж, "Box Office"-ын дээд амжилтыг эвджээ

"Inside Out 2" кино өнгөрсөн амралтын өдөр 295 сая ам.доллар олж, "Box Office"-ын дээд амжилтыг эвджээ

"Pixar"-ын "Inside Out 2" кино өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхий даяар 295 сая ам.доллар буюу 232,6 сая фунт стерлингийн ашиг олж, "Box Office"-ын дээд амжилтыг эвджээ.

Энэ нь бүх цаг үеийн хүүхэлдэйн киноны дэлхийн хамгийн хүчтэй нээлт болж байна гэж "Дисней" мэдэгдэв. Хойд Америкт тасалбарын борлуулалт ойролцоогоор 155 сая ам.долларт хүрч, энэ оны шилдэг нээлтээр шалгарсан байна. Энэ нь 2018 онд гарсан "The Incredibles 2"-ын араас хоёрдугаарт бичигдэх шилдэг нээлт болсон юм.