“Монгол рок” урсгалаар бүтээлээ туурвидаг “Уухай” хамтлаг Лондон хотод тоглолтоо хийжээ

“Монгол рок” урсгалаар бүтээлээ туурвидаг “Уухай” хамтлаг Лондон хотод тоглолтоо хийжээ

“Монгол рок” урсгалыг бий болгон, бүтээлээ туурвидаг “Уухай” хамтлаг Европын аялан тоглолтынхоо хүрээнд зургаадугаар сарын 6-ны өдөр Англи Улсын Лондон хотод Монгол өв соёлоо Рок хөгжимтэй хослуулсан уран бүтээлээ толилуулжээ.

Бие даасан анхны тоглолтоо хийж байгаа тус хамтлаг нь Англи улсын Бермингам, Бэтфорд, Блакпоол хотуудад амжилттай тоглоод байгаа юм.

"Уухай" хамтлаг нь энэхүү аялан тоглолтоо цаашид Белги, Герман, Франц улсуудад үргэжлүүлэх бөгөөд Франц улсад болох Фестивальд алдарт Металлика хамтлагтай нэгэн тайзанд тоглохоор болжээ.