Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 13-нд зорьсон газартаа хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн алдарт тоглогч Рүүнитэй биечлэн уулзсан бөгөөд “Олд Траффорд” цэнгэлдэхэд тоглох урилга хүртэл аваад амжсан. Улмаар Насан туршийн мөрөөдлөө биелүүлж чадсан түүний тухай нийтлэл хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарьж, хүсэл мөрөөдөлтэй хүн бүхэнд зөв үлгэр дуурайлал болоод буй. Түүний хувьд өнөөдөр /2024.06.11/ эх орондоо ирсэн бөгөөд монголын дугуй сонирхогчдын хамт парад зохион байгуулан нисэх буудлаас, төв талбайд ирээд байна. Иймд бид түүний сэтгэгдлийг шууд дамжуулан хүргэлээ.
ШУУД ҮЗЭХ: