14 мянган км замыг дугуйгаар туулсан Б.Очирвааньд "дугуйн спортын нэгдүгээр зэрэг" олголоо

14 мянган км замыг дугуйгаар туулсан Б.Очирвааньд "дугуйн спортын нэгдүгээр зэрэг" олголоо

Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 13-нд зорьсон газартаа хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн алдарт тоглогч Рүүнитэй биечлэн уулзсан бөгөөд “Олд Траффорд” цэнгэлдэхэд тоглох урилга хүртэл аваад амжсан. Улмаар Насан туршийн мөрөөдлөө биелүүлж чадсан түүний тухай нийтлэл хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарьж, хүсэл мөрөөдөлтэй хүн бүхэнд зөв үлгэр дуурайлал болж чадсан юм. Тэгвэл монгол дугуйчин Б.Очирваань өнөөдөр /2024.06.11/ эх орондоо ирлээ. Түүнийг угтаж монголын дугуйчид өнөөдөр өглөө 09:00 цагаас нисэхийн AIC STEPPE ARENA машины зогсоолд цугларч эхэлсэн бөгөөд 10:00 цагт төв талбайн зүг хөдөлсөн юм. Тэгвэл дөнгөж саяхан төв талбайд ирсэн түүнд дугуйн холбооноос "дугуйн спортын нэгдүгээр зэрэг" өглөө.