Б.Очирваань эх орондоо ирж, нисэхээс төв талбай орохоор дугуй сонирхогчдын хамт замдаа гарчээ

Б.Очирваань эх орондоо ирж, нисэхээс төв талбай орохоор дугуй сонирхогчдын хамт замдаа гарчээ

Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 13-нд зорьсон газартаа хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн алдарт тоглогч Рүүнитэй биечлэн уулзсан бөгөөд “Олд Траффорд” цэнгэлдэхэд тоглох урилга хүртэл аваад амжсан. Улмаар Насан туршийн мөрөөдлөө биелүүлж чадсан түүний тухай нийтлэл хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарьж, хүсэл мөрөөдөлтэй хүн бүхэнд зөв үлгэр дуурайлал болж чадсан юм. Тэгвэл монгол дугуйчин Б.Очирваань өнөөдөр /2024.06.11/ эх орондоо ирлээ. Түүнийг угтаж монголын дугуйчид өнөөдөр өглөө 09:00 цагаас нисэхийн AIC STEPPE ARENA машины зогсоолд цугларч эхэлсэн бөгөөд 10:00 цагт төв талбайн зүг хөдлөхөөр бэлтгэж байна.