Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 13-нд зорьсон газартаа хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн алдарт тоглогч Рүүнитэй биечлэн уулзсан бөгөөд “Олд Траффорд” цэнгэлдэхэд тоглох урилга хүртэл аваад амжсан. Улмаар Насан туршийн мөрөөдлөө биелүүлж чадсан түүний тухай нийтлэл хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарьж, хүсэл мөрөөдөлтэй хүн бүхэнд зөв үлгэр дуурайлал болж чадсан юм. Түүнчлэн тэрбээр маргааш /2024.06.10/ Монголдоо ирэх бөгөөд дугуй сонирхогчдын хамт Улаанбаатар хотын төв талбай руу дугуйтай ирэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Тодруулбал, Б.Очирваань “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хурдны зам дуустал машинаар явна. Улмаар 10:00 цагаас Нисэхийн тойргоос Д.Сүхбаатарын талбай хүртэл дугуйгаар явах аж.
Тэгвэл түүний зохион байгуулж буй маргааш /2024.06.11/ болох дугуйтай парадыг Тээврийн цагдаагийн алба дэмжин ажиллаж, дугуйчдын аюулгүй байдлыг хангахаар болжээ. Дугуйчид маргааш өглөө 09:00 цагаас нисэхийн AIC STEPPE ARENA машины зогсоолд цугларч 10:00 цагт төв талбайн зүг хөдөлнө.