АН-ын дарга Л.Гантөмөр сонгуулийн сурталчилгаагаа Дорнод аймгаас эхлүүлэхээр явжээ

АН-ын дарга Л.Гантөмөр сонгуулийн сурталчилгаагаа Дорнод аймгаас эхлүүлэхээр явжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2024.06.10/ албан ёсоор эхэллээ. Намын  дарга нар намынхаа сурталчилгааг албан ёсоор нээгээд тойргуудад ажиллахаар хөдөө орон нутгийг зорьсон байна.

Тухайлбал, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр намынхаа сурталчилгааны нээлтэд оролцсоныхоо дараа Дорнод аймагт руу явсан байна. Тэрбээр намынхаа сонгуулийн сурталчилгааг наран ургах Дорнод аймгаас эхлүүлж байгаа нь энэ аж. Үүний дараа баруун бүсийн бусад аймгууд болон  үргэлжлүүлэн 21 аймаг бүх тойрогт ажиллаж иргэд, сонгогчидтой уулзах юм байна. Сонгуулийн санал хураалт энэ жил зургадугаар сарын 28 /2024.06.28/-ны өдрийн баасан гарагт болох юм.