Турк /БНТУ/-ын өмнөд хэсэгт өнгөрсөн 2023 оны хоёрдугаар сарын 6-нд /2023.02.06/ хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган барилга нурж, Турк, Сирид нийт 46 мянган хүн амиа алдсан харамсалтай явдал болсон. Энэ үеэр тус улсын хүсэлтийн дагуу Монгол Улсаас 33 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээсэн юм.
Уг багын гол үүрэг гүйцэтгэгчээр "Марта" болон "Балу" гэх дуудлагатай Үндэсний аврах бригадын эрэлч нохойн албаны ноход явж, үүргээ ажилттай гүйцэтгэж эх орондоо ирсэн билээ. Иймд бид тус медальгүй баатруудыг онцолж байв. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Мөн тэднийг Монгол Улсдаа ирсний дараа Ерөнхий сайд гамшгийн эрсдэлийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэхээр болж, дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгохоор болоод буй.
Тэгвэл энэ удаа 20К клубийн хамт олон Балу, Марта дуудлагатай эрэлч нохдод зориулалтын хоол бэлэглэсэн байна.
Мөн эрэлч нохдын залгамж халаа илүү олон болж сайн үйлс нь түгэн дэлгэрэх болтугай хэмээгээд Монголын Немц Овчарк Сонирхогчдын Холбооны ТУЗ-ийн гишүүн Х.Цолмон Үндэсний аврах бригадын эрэлч нохойн албанд цэвэр үүлдрийн немц овчарк бэлэглэлээ.