НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 6, 7-ний өдрүүдэд зохион байгуулсан "Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри" тэмцээнд Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаа аваргаар тодорсон.
Харин "Улаанбаатар дэлхийн их дуулга" тэмцээн өчигдрөөс эхэлсэн байна. Энэ амралтын өдрийг дуустал үргэлжлэх уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байр дотор эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Швейцар улсын “Лозанн” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй багууд оролцож байна. Талбайн эзэн Монгол Улсыг “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” баг төлөөлөх бөгөөд хасагдах шатны тоглолтууд өнөөдөр16:00 цагаас эхэлнэ.