Монголын шигшээ баг түүхэндээ анх удаа “Эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал” тэмцээнд түрүүллээ

Монголын шигшээ баг түүхэндээ анх удаа “Эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал” тэмцээнд түрүүллээ

Нийслэлийн ЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Ulaanbaatar Urban Festival”-ын хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 

“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн өчигдөр /2024.06.06/ 14.00 цагаас Сүхбаатарын талбайд эхэлсэн. Уг тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдсөн юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багууд оролцсон. Тэгвэл Монгол улсын шигшээ баг түүхэндээ анх удаа “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Цуврал” тэмцээнд түрүүллээ.