3х3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшиллоо

3х3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшиллоо

Нийслэлийн ЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Ulaanbaatar Urban Festival”-ын хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зохион байгуулж буй. 

“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн өнөөдөр /2024.06.06/ 14.00 цагаас Сүхбаатарын талбайд эхэлсэн. Уг тэмцээн Монгол, Филиппиний багийн тоглолтоор эхэлсэн юм. Тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх буй. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцож байна. 

Тэгвэл цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан тэмцээн түр зогсож, 18:00 цагаас хэвийн үргэлжилнэ гэж мэдээллээ.