Ц.Элбэгдорж яагаад "Зориг"-т дургүй вэ?

Ц.Элбэгдорж яагаад "Зориг"-т дургүй вэ?

Үгийг Ц.Дамдинсүрэн, аяыг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар зохиосон Монгол Улсын Төрийн дууллыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зарим үг нь хэтэрхий хуучирсан, коммунист өнгө аястай гэдэг үндэслэлээр шинэчлэх ажил тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Ойг тэмдэглэх комиссын дарга С.Баярцогт нарын үед санаачлагдаж, улмаар 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар өөрчилсөн байна.  

Өөрчлөлтөөр, Дархан манай хувьсгалт улс гэдгийг Дархан манай тусгаар улс, Дайсны хөлд хэзээ ч орохгүй гэдэг мөрийг Далай их дээдсийн гэгээн үйлс гэж, Зоригт Монголын золтой ардууд зовлонг тонилгож жаргалыг эдлэв гэдэг утга төгөлдөр мөрийг бүхэлд нь хасчээ.

Тийнхүү Төрийн дууллаас эр зориг, шинэчлэлт өөрчлөлтийг бэлгэдсэн “Зориг” гэдэг үг хасагдсан юм. Тухайн үед Төрийн дууллын үгийг бичсэн Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин Анна нь “Төрийн дууллыг өөрчлөх санал хоёр удаа гарсан. Тэр үед надаас санал асуусан. Би дургүй байна л гэж үнэнээ хэлсэн. Яахав цаг үе ийм байна. Хүмүүс их зоригтой байна. Цаг хугацаа биднийг шүүгээд тодорхой дүгнэлт хийх байх аа” гэж ярилцлага өгч байжээ.