Бага насны хүүхэд өндрөөс унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 дугаар давхраас 7 настай, эмэгтэй хүүхэд гэртээ ганцаараа байх үедээ том өрөөний цонхоор унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, цонх, тагтанд найдвартай хамгаалалтын түгжээ, хаалт суурилуулах, хүүхдийн эд зүйлсийг цонхны ойролцоо өндөрт байрлуулахгүй байх, орон сууцны орчинд хүүхдэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг арилгаж, хүүхдэд аюулгүй байдлын талаарх ойлголтыг тогтмол өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.