“Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед хэлмэгдэж, хилс хэргээр хоригдож байсан талаараа ТВ9 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Тэрбээр, "Би 2011 оны есдүгээр сард “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авсан. Гэтэл эргээд тийм хүнд улс төрийн дарамт шахалт ирнэ гэж тооцоолоогүй. Хууль хүчний байгууллага ч огт өөр хандаад тухайн үед миний хувьд маш хүнд нөхцөлд байсан. Мөн татвараа сайн төлж байсан Оросыг дээрэмдсэн гэх мэтчилэн шинэ түүх зохиож эхэлсэн. 2006 онд би Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг удирдаж байсан. Надаас хойш болон надаас өмнө тэр үйлдвэр хэзээ ч тэгж ашигтай ажиллаж үзээгүй.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Худалдааа хөгжлийн банкны харьяанд очихыг эсэргүүцсэний шанд миний эсрэг ажиллаж эхэлсэн юм. Эхний удаа төрийн өмчит компани удирдаж байхдаа үр ашиггүй ажиллуулсан гэсэн шалтгаанаар хоригдож байсан бол 29 сая төгрөгийг санхүүгийн тайлангаас дутаасан гэсэн асуудлаар дараа нь дахин хоригдож байлаа. 2009 онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болоод Хууль хяналтын байгууллагыг шууд хамааралдаа авч, мафийн бүлэглэлд оруулж эхэлсэн. Тухайн үед би хэлэхэд хэн ч тоож байгаагүй" гэлээ.
ВИДЕО: