Дэлхийн банкны Засгийн газраас нэхэмжилсэн 1.7 сая ам.долларыг улсын төсвийн хөрөнгөөр бус буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болжээ

Дэлхийн банкны Засгийн газраас нэхэмжилсэн 1.7 сая ам.долларыг улсын төсвийн хөрөнгөөр бус буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болжээ

Дэлхийн банкны Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилсэн 1.7 сая ам.доллар буюу 6 орчим тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр бус буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим Эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор  хэлэлцээр байгуулсан байна. Тус төслийн хүрээнд HIEP буюу "Эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх"-ээр болсон аж. Ингээд олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулж, уг төслийг БНСУ-ын Таёкун компани хэрэгжүүлэхээр болсон байна. Улмаар төслийн санхүүжилтээс тухайн компанийн "KEB HANA" банкны дансанд мөнгө шилжсэний дараа 200 орчим мянган ам.долларыг өөртөө шингээж, үлдсэн бүх мөнгийг Монгол Улс руу буюу өөрийн туслан гүйцэтгэгч "Акс" ХХК компани руу шилжүүлсэн байжээ.  

АТГ-аас дээрх нөхцөл байдлуудыг шуурхай тогтоож Дэлхийн банкны Мөрдөн шалгах хороотой хамтран ажилласны үр дүнд Дэлхийн банкнаас Таёкун компанийг Fraud буюу залилах Corruption буюу авлигын хэрэг үйлдсэн гэж дүгнэн хохирлыг 100 хувь БНСУ-ын компаниас гаргуулан авахаар тогтож, 5Ш буюу шилжүүлэн авах ажиллагаагаар Монгол Улсад эргүүлэн төлүүлэх болжээ.