Израйлийн батлан хамгаалах хүчний Газын зурваст хийж буй довтолгоон хүмүүнлэгийн хямралд хүргэж буй тул Туркийн зүгээс тус улстай хийх бүх худалдааг зогсоож буйгаа мэдэгджээ. Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй, хангалттай хүргэхийг зөвшөөрөх хүртэл Турк хориг арга хэмжээ авна гэдгээ ч илэрхийлсэн байна. Өнгөрсөн онд хоёр улсын худалдаа 7 тэрбум ам.долларт хүрч байсан юм.
Харин Израилийн Гадаад хэргийн сайд Исраэль Катз Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг дарангуйлагч шиг аашилж байна гэж буруутгаад "Ноён Эрдоган Туркийн ард түмэн, бизнесмэнүүдийн эрх ашгийг үл тоомсорлож, олон улсын худалдааны гэрээг зөрчиж байна" гэж нийгмийн сүлжээнд бичжээ.