С.Бямбацогт: Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголын 1, 2 дугаар хэлэлцүүлгийг хийж, 14-нд хаана

С.Бямбацогт: Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголын 1, 2 дугаар хэлэлцүүлгийг хийж, 14-нд хаана

Монгол Улсын Их хурлын даргын дэргэдэх зөвлөл 10 цагаас хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлахаар болсон. УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. 

ВИДЕО: 

Тэрбээр "Монгол Улсын Их хурлын тухай хуульд УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь санаачилвал, УИХ-ын дарга болон Ерөнхийлөгч санаачилвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Үүний дагуу ээлжит бус хуралдааныг наймдугаар сарын 20-ны өдөр төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьсан, мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хиймээр байна гэж мэдээлэл хийж байснаас бус хуралдуулмаар байна хэмээн гарын үсэг зурж мэдээлэл хийгээгүй. Төсвийн тодотгол өргөн барьсантай холбоотойгоор төсвийн тодотголыг хэлэлцэхэд Үндэсний аудитыг газрын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын дүгнэлтийг заавал тусгаж, танилцуулах ёстой. Дүгнэлтийг танилцуулахад 14 хоногийн хугацаа хэрэгтэй байдаг. Энэхүү дүгнэлт өнөөдөр, маргааш УИХ-д ирж байгаа. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. 

Өнөөдрийн хуралдаанаар есдүгээр сарын 7-ны өдөр 10:00 цагаас ээлжит бус чуулганыг эхлүүлж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Мөн есдүгээр сарын 14-ний 17:00 цагт ээлжит бус чуулганыг хаахаар УИХ-ын даргыг гаргахаар боллоо. 

Төсвийн тодотголын 1,2 дугаар хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганы хугацаанд хийгээд, 3,4,5 дугаар хэлэлцүүлгийг ээлжит чуулганы хугацаанд хийхээр төлөвлөж байна" гэлээ.